top banner
Шуурхай мэдээ

Аврах албаныхан Төв талбайд


2017-05-16 12:39:58
 Өнөөдөр нийслэлийн төв талбайд Монгол Улсын онцгой байдлын албаны техник хэрэгслүүд эгнэн жагсаж, эмч, аврагч, сургагч нар болзошгүй гамшиг ослын үед иргэд өөрийнхөө болон бусдын амь нас, эд хөрөнгийг хэрхэн авран хамгаалах тухай сургалт зохион байгууллаа.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд 40 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар техник хэрэгслээ сайжруулж, авран хамгаалах чадавхиа нэмэгдүүлсэн ОБЕГ Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж албаа сурталчлан, иргэддээ үйлчилсэн нь энэ юм. Өдөрлөгт тус байгууллагын нийслэл дэх салбар нэгжүүд, харъяа болон хамтын ажиллагаатай байгууллагууд оролцож гамшиг ослоос урдчилан сэргийлэх талаар иргэд, олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэдээллээр хангах ажлуудыг хийсэн юм. ОБЕГ он гарснаас хойш гамшиг ослоос 622 хүний амь нас, 5,6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалаад байна. Өнгөрсөн онд тус байгууллага улсын хэмжээнд 1300 хүний амь нас аварч төр, олон нийтийн 24,5 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг аварчээ.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд