top banner
Шуурхай мэдээ

Эстрад дууны уралдааныг МУГЖ Х.Төмөрбаатарын нэрэмжит болгожээ


2017-05-16 15:14:06
Зураг
Дундговь/МОНЦАМЭ/ Дундговь аймгийн ардын авъяастнууд 1960-1990-ээд оны үед ард түмний дунд хит болж байсан эстрад дууг сэргээн дуулж уралдах гэж байна. Энэ уралдааныг МУГЖ дуучин Х.Төмөрбаатарын нэрэмжит болгон зохион байгуулна.
Аймгийн Төв Халхын дуулалт жүжгийн театр дуу хуурын өлгий нутгийн урлагийн хойч үе, ардын авъяастнуудыг тодруулж, тэднийг дэмжин хөгжүүлэхээр дууны уралдааныг зохион байгуулдаг. Ингэхдээ тухайн уралдааныг төрөлх нутгаасаа төрсөн гавъяатуудаараа овоглодог нь тэдний үйлс алдрыг алдаршуулж, хүндэтгэл үзүүлэх  зорилгыг агуулдаг байна.
Урьд нь Монгол Улсын Ардын жүжигчин А.Дашпэлжээ, МУГЖ Ц.Чулуунцэцэг, А.Нэргүй нарын нэрэмжит уртын болон зохиолын уралдааныг зохион байгуулж байсан бол энэ удаагйин уралдааныг эстрад дууны төрлөөр МУАЖ, Хөдөлмөрийн баатар Г.Хайдавын хүү МУГЖ Х.Төмөрбаатарын нэрэмжит болгож ийнхүү зарлажээ.  
Уралдаанд 16- 40 насны иргэд оролцоно. Оролцогчид эхний шатанд 1960-1990-ээд оны үеийн эстрадын шилдэг дуунуудыг сэргээн өөрсдөө сонгож дуулах бол удаах шатанд удирдамжид заасан дуунаас сонгож дуулах юм байна. Үүнд “ Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу Улаанбаатар минь”, “Сөгнөгөрийн гол”, “Хунгийн дуу” зэрэг 20 гаруй дуу багтжээ. Уралдааныг Төв Халхын дуулалт жүжгийн театртай хамтран аймгийн ЗДТГ, СУИС, Сайнцагаан, Дэлгэрхангай сумын ЗДТГ хамтран энэ баасан гаригт зохион байгуулахаар товложээ
 
Т. Отгонтуяа

Сурталчилгаа
Монгол брэнд