top banner

БОАЖЯ тэтгэвэрт гарсан албан хаагчийн оронд нөхөн томилгоо хийхгүй


2017-05-16 16:03:18
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖ-ын сайд Д.Оюунхорол салбарын хүрээнд төсвийн хэмнэлтийн горимд шилжих тушаал гаргасан талаар өнөөдөр тус яамнаас мэдээлэв.

Үүнтэй холбогдуулан БОАЖЯ, түүний харьяа байгууллагууд дарга, төсвийн ерөнхийлөн захирагч нарт хэд хэдэн үүрэг хүлээж байгаа юм. Тухайлбал, төрийн албан хаагчийн зэрэг, дэв ахиулах шийдвэрийг 2019 оныг дуустал гаргахгүй байх, ирэх оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл өндөр насны тэтгэвэрт гарсан албан хаагчийн оронд нөхөн томилгоо хийхгүйгээр ажилтнуудын ажил үүргийн хуваарийг шинэчлэн оновчтой тогтоохыг даалгасан байна.

Мөн албан тушаалтнуудын гар утасны төлбөрийг төсвөөс санхүүжүүлэхгүй бөгөөд яамны хэрэгцээнд автомашин, эд хогшил худалдаж авах зэрэг төсвийн зарлагыг хаах юм.

Ч.Ариунболд

Монгол брэнд