top banner
Шуурхай мэдээ

Эцэг, эх байх эрхийг нь хасах тухай албан тоот явуулжээ


2017-05-16 16:20:55
Зураг
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Цагдаагийн газрын “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх алба”, ХГБЗХГ гурван гэр бүлийн 3 хүүхдийн хамгааллын асуудлаар шүүхийн байгууллагад эцэг, эх байх эрхийг нь хасах тухай албан тоот явуулжээ. Учир нь хүүхдээ үл хайхрах хүчирхийлэлд өртүүлж хараа хяналтгүй орхиж архи ууж буй дээрх гурван гэр бүлийн эцэг эхчүүдэд удаа дараа сануулсан  ч хүүхдээ харж хамгаалахгүй байгаа тул дээрх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна. Харин хүүхдүүдийг нь асрамжийн газарт өгөх эсэх талаар судалж байгаа гэнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд үйлчилдэг тус аймаг дахь “Түр хамгаалах” байранд өнөөдрийн байдлаар зургаан хүн байгаагийн дөрөв нь бага насны хүүхэд байна. Аймгийн ХГБЗХГ-т өдөрт дунджаар нэгээс хоёр хүн хүчирхийлэлтэй холбоотойгоор ханддаг бөгөөд “Түр хамгаалах байр”-нд хандаж буй хоёр хүн тутмын нэг нь хүүхэд байгаа ажээ. 
Он гарсанаас хойш Орхон аймагт 28 иргэн тус төвөөр үйлчлүүлсэн байна.
Б.Оюун-Эрдэнэ 

Монгол брэнд