top banner
Шуурхай мэдээ

Худалдааны төвд талбай түрээслэх журмыг баталлаа


2017-05-16 16:28:50
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын V хуралдаанаар “Сэлэнгэ Олон улсын Худалдааны төвд талбай түрээслүүлэх журам”-ыг баталлаа.
Дээрх журмаар Худалдааны төвийн талбайг түрээслэх төлбөрийн хэмжээг дараах байдлаар тогтоосон байна.
Үүнд зуны улиралд /халаалтгүй/ 1м2 талбайн түрээс 12500 төгрөг, өвлийн улиралд /халаалттай/ 1м2 талбайн түрээс 23750 төгрөг, гадаа задгай талбайн түрээс 1м2 нь 10000 төгрөгийн түрээстэй байхаар тогтжээ. Цаашид зах зээлийн үнийн өөрчлөлт болон нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас  хамаарч талбайн түрээсийн төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлага гарвал аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэх юм байна.
Тус журмын хэрэгжилтийг хангагч нь “Сэлэнгэ үйлчилгээ” ОНӨААТҮГ байх бөгөөд нөгөө талаас үйлчлүүлэгч, бизнес эрхлэгчид байх юм.
Үйл ажиллагаагаа эхлээд нэг жил ойтойгоо золгож байгаа тус Олон улсын худалдааны төвд 300 гаруй иргэн тохилог ажлын байраар хангагдаж, хүнсний 100, барааны 140 орчим, гоо сайхан, бэлэг дурсгал, соёлын үйлчилгээний 20-иод лангуу ажиллаж байгаа юм.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд