top banner

Аймгийн баяр наадмын тов гарлаа


2017-05-16 22:27:48
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойн энэ жилийн аймгийн баяр наадмыг долдугаар сарын 9-11-ний өдрүүдэд тэмдэглэхээр аймгийн Засаг дарга захирамж гаргалаа.
Мөн сумын баяр наадмын хугацааг улсын баяр наадмаас өмнө долдугаар сарын 6-7 тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын үндэсний их баяр наадмын тухай хуулийг үндэслэн сум, аймгийн баяр наадмыг улсын баяр наадамтай давхцуулахгүй тэмдэглэж байгаа нь наадамчин олныг аймаг, улсын наадмыг үзэж цэнгэх бололцоогоор хангаж, аймгийн наадамд өөр аймаг, сумын наадамчдыг өргөнөөр оролцуулах боломж олгоно гэж үзжээ.
М.Батжаргал

Монгол брэнд