top banner

Чандмань-Өндөр сумын хэмжээнд бог мал төллөж дуусчээ


2017-05-17 09:22:56
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сум өнгөрсөн онд анх удаа 50 гаруй мянган толгой мал тоолуулсан бөгөөд нийт 40 гаруй мянган толгой эх мал төллөхөөс өнөөдрийн байдлаар бог мал төллөж бүрэн дуусчээ. Сумын хэмжээнд өнтэй сайхан өвөлжиж урин хавартай золгосон бөгөөд бод мал төллөж байгаа гэнэ.
Даль цэцэглэж, мал ногоонд цадсан гэдгийг сумын Засаг дарга Х.Энхтүвшин хэлж байна. Харин сумын хэмжээнд нийт нутгаар сүүлийн үед хур тунадас орохгүй байгаа учраас хуурайшилтын 3-р зэрэг буюу түймрийн эрсдэл их буюу аюултай сумын тоонд ороод байгаа ажээ.  Иймээс малчид ард иргэдэд малдаа болон хөдөө хээр явахдаа анхаарал болгоомжтой байхыг анхааруулан сэрэмжлүүлж байгаа ажээ.
Б.Гантуяа 

Монгол брэнд