top banner
Шуурхай мэдээ

Хөвсгөлд 83904 иргэн санал өгнө


2017-05-17 09:24:10
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 129000 гаруй иргэдээс  сонгуулийн насны санал өгөх 83904 иргэн байна.
Тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс иргэдийг сонгуулиас өмнө бичиг баримтын зөрчлөө бүрэн арилгаж, цахим үнэмлэхээ авахыг уриалав. Мөн өнгөрсөн оны сонгуулиар иргэд насны сунгалтаа хйилгээгүй, хугацаа дууссаныг нь анзааралгүй явж байгаад сонгох эрхээ эдэлж чадаагүй тохиолдлууд гарч байсан байна. Одоогоор шилжилт хөдөлгөөн бүрэн зогссон бөгөөд бичиг баримтаа хаяж гээгдүүлсэн болон насны сунгалтаа хийлгэх иргэдийн материалыг хүлээн авч байгаа аж.
Б.Гантуяа
 

Сурталчилгаа
Монгол брэнд