top banner

Хөгжил Политехникийн оюутнууд мэргэжлийн ур чадвараараа өрсөлдлөө


2017-05-17 09:37:34
Зураг
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Хөгжил Политехник коллежийн барилгын засал чимэглэл, сантехникч, мужаан, бетон арматурчин, өрөг угсрагч, оёдолчин мэргэжлээр  суралцагчдын мэргэжлийн ангийн ур чадварыг үнэлэх, мэргэжлийн үнэ цэнийг ойлгуулах зорилгоор “Уран гар-2017“, “Хаврын гоёл-2017” уралдааныг  зохион байгууллаа. 
Тус уралдаан 9 төрлөөр явагдаж тус сургуулийн суралцагчид өөр өөрсдийн сурсан мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөж 91 суралцагч 116 бүтээлээрээ оролцсон байна. Уралдааны шүүгчээр "Цэхээн булаг" оёдлын цехийн мастер н.Тэрбиш, н.Жаргал нар ажиллажээ.
Уг уралдааныг Жаргалант сумын Ерөнхий Боловсролын 1, 2, 3, 6-р сургууль, Цаст Алтай Цогцолбор сургууль, Прогресс  сургуулийн 60 гаруй сурагчид, суралцагчдын эцэг эх, цэцэрлэгийн насныхан үзэж сонирхлоо.
Харин тус сургуулийн  үсчин, гоо сайхны  мэргэжлийн ангийн суралцагчдын “Охидын жавхаа-2017” уралдааныг  зохион байгуулсан байна. 
Уралдаан эрэгтэй зураглалтай засал, эмэгтэй үдшийн гоёл, эмэгтэй сүлжээс, нүүр будалт, салоны маникур, хумсны бэлэн бүтээл  гэсэн  төрлөөр явагджээ. Үүнд   нийт 57 суралцагчийн 61 бүтээл оролцож, уралдааны шүүгчээр аймгийн Залуу үсчдийн холбооны тэргүүн Б.Баярмаа, "Lady" салоны захирал Б.Бадамгарав, мэргэжлийн багш Ц.Дэлгэрсайхан  нар ажиллажээ.
                                                                                                                                                                                                                                                                                         А.Бямбасүрэн

Монгол брэнд