top banner
Шуурхай мэдээ

М.Шарапова Roland Garros-т оролцохгүй


2017-05-17 10:06:51
Зураг
МОСКВА./TASS/. Оросын теннисчин Мария Шарапова Францын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцох тусгай урилгыг аваагүй учраас уг тэмцээнд оролцохгүй. Энэ тухай Францын теннисийн холбооны хэвлэлийн албанаас хийсэн онлайн хэвлэлийн бага хурлын үеэр тус холбооны тэргүүн Бернард Жудичелли мэдэгдлээ.

“Wild card-ийг гэмтлийн дараа олгодог, харин сэргээшийн асуудалд холбогдсон тамирчдад олгодоггүй. Энэ шийдвэр нь Мария болон түүний хөгжөөн дэмжигчдийн урмыг хугалж магадгүй. Гэхдээ тэмцээний нэр хүндийг хамгаалах нь миний үүрэг” гэж Жудичелли хэлжээ.

“Roland Garros” бол Австралийн нээлттэй тэмцээний дараа болдог "Их дуулга"-ын цуврал тэмцээний хоёрдахь тэмцээн юм. Үүнээс өмнө М.Шарапова Эмэгтэйчүүдийн теннисийн холбооноос /WTA/ гурван тэмцээнд оролцохыг зөвшөөрсөн wild card-ыг авч байжээ. Тэрбээр их спортдоо эргэж ирснийхээ дараа Германы Штутгарт хотод болсон тэмцээнд хагас шигшээ хүртэл тоглосон бол Мадридад хоёрдугаар тойргоос хасагджээ. Одоо М.Шарапова Ромын тэмцээнд оролцож байгаа ба мягмар гарагийн орой тэрбээр хоёрдугаар тойрогт Хорватын теннисчин Мирьяна Лучич-Барони-тай тоглох юм.

Францын нээлттэй тэмцээн 5 дугаар сарын 22-ноос 6 дугаар сарын 11-нд Парист болно. М.Шарапова тус тэмцээнд хоёр удаа түрүүлж байжээ.
О.Барс

 

 

 



Монгол брэнд