top banner
Шуурхай мэдээ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж баруун бүсийн аймгуудын сэтгүүлчидтэй уулзалт хийлээ


2017-05-17 10:11:24
Зураг
Ховд/МОНЦАМЭ/Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өчигдөр Ховд аймагт ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийсний дараа орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж чөлөөт ярилцлага өрнүүлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хийсэн орон нутгийн сэтгүүлчдийн уулзалтад баруун бүсийн Ховд, Увс, Баянөлгий, Завхан, Говь-Алтай, Баянхонгор аймгийн телевизүүд, Монголын Үндэсний телевизийн сэтгүүлч Үүрцайх нарын 20-иод сэтгүүлч, зураглаачид оролцож,чөлөөт ярилцлага өрнүүллээ.
Сэтгүүлчдийн Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт Ховд аймгийн Буянт голын хөвөөний торгон ногоон зүлгэн дээр гадна талбайд  өрнөж, Монголын улс төрд 27 жил ажилласан түүний туршлага, алдаа оноо, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан найман жилийн хугацаанд хийсэн ажил, Монгол төрийн тэргүүн ямар дэг жаяг баримтлах,сургамж, ард олны хүртээл болж чадсан ажлууд, Орон нутгийн Хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт хөтөлбөр эзнээ олж, олон сум суурин хөгжиж чадсан бодит ажлуудын талаар  ярилцаж, сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа.
Монгол Улсын eрөнхийлөгч Ц.Элбэгдорж баруун аймгийн сэтгүүлчидтэй ярилцсан нэвтрүүлэг ирэх баасан гарагт МNB тв-ээр, бямба гарагт Eagle тв-ээр тус тус гарна. Мөн орон нутгийн ТВ-ээр гарна.
А.Бямбасүрэн

Сурталчилгаа
Монгол брэнд