top banner

БНХАУ-ын үйлдвэрлэсэн C919 нисэх онгоцны анхны нислэг амжилттай боллоо


2017-05-17 11:30:17
Зураг
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын анхны 100 хувь бие даасан оюуны өмчийн эрх бүхий олон улсын стандартыг бүрэн хангасан С919  агаарын хөлөг онгоцны анхны нислэг амжилттай боллоо.

Тус хөлөг нь 190 хүний багтаамжтай том хэмжээтэй бөгөөд одоогоор дэлхийн  улс орнуудаас 570 онгоц авах захиалгыг хүлээн авчээ.
Уг нисэх онгоц нь БНХАУ-ын дотоодын онгоцны үйлдвэрлэлийн хөгжилд  дэвшил авчирсан ба салбартаа түүхэн нээлт болсныг мэргэжилтнүүд онцолж байна.

С919 онгоцны ерөнхий загварыг БНХАУ бие даан зохион бүтээж онгоцны толгой, сүүл, их бие, далавчны хэсгийг дотооддоо үйлдвэрлэж,  бусад гол тоног төхөөрөмжүүдийг гадны нислэгийн компаниудаас  худалдан авчээ. Иргэний нисэх онгоц зохион бүтээгчдийн дийлэнх нь гадны улсуудаас чухал эд ангиудаа импортлодог. Харин Хятад улсын хувьд С919 хөлгийг бүтээснээр дотоодын нисэх онгоцны салбар дахь хөгжлийг дагаад бусад эд ангиудыг дотооддоо үйлдвэрлэдэг болно хэмээн үзэж буйгаа С919 онгоцны ерөнхий зохион бүтээгч Вү Гуан онцолжээ.
 
 
Бээжин хот А.Анхбаяр

Монгол брэнд