top banner
Шуурхай мэдээ

Санал авах байруудад мэдээллийн технологийн 61 даамал ажиллана


2017-05-17 14:39:16
Зураг
Дундговь/МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хороо СЕХ- ны Мэдээллийн технологийн төвтэй хамтран санал авах байруудад ажиллах мэдээллийн технологийн даамлуудыг сургалтад хамрууллаа.
Сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдлийг ашиглан мэдээллийн ажиллагааг явуулах, техник хэрэгслийн хэвийн ажиллагааг хариуцан хангах үүргийг мэдээллийн технологийн даамлууд хүлээж, Мэдээллийн технологийн төвийн технологийн нэгдсэн удирдлага дор ажилладаг. Үүний тулд Мэдээлэл технологийн төвийн сургалтад заавал хамрагдах ёстой бөгөөд энэ дагуу Мэдээлэл технологийн төвийн инженер Ц. Цогтбаатар, А. Банзрагчдорж нар сонгуулийн автоматжуулсан төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хэрхэн хангах, санал авах үед анхаарч ажиллах заавар зөвлөмжийг даамлуудад өгч, санал тоолох төхөөрөмжтэй ажиллах дадлага хийлгэв.
Дундговь аймгийн 15 сумын сонгуулийн санал авах байруудад мэдээллийн технологийн 61 даамал ажиллана. Одоогоор сонгуулийн санал авах байрыг байгуулаагүй байна.
 
 
Т. Отгонтуяа

Сурталчилгаа
Монгол брэнд