top banner

“Sputnik” агентлаг Монголын Үндэсний радио, телевизтэй хамтран ажиллана


2017-05-17 14:40:42
Зураг
МОСКВА./Sputnik/. Радио болон мэдээллийн "Спутник" агентлаг Монголын Үндэсний олон нийтийн радио телевизтэй /MNB/ хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Гэрээнд “Спутник”-ийн Ерөнхий редакторын нэгдүгээр орлогч Сергей Кочетков, MNB-ийн Ерөнхий захирал Нинжжамц Лувсандаш нар гарын үсэг зурлаа.

"Спутник" болон MNB радио өргөн нэвтрүүлэг, үйлдвэрлэл, контент солилцох салбарт хэд хэдэн төслийг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Мөн талууд мэргэжлийн харилцаа холбоогоо бэхжүүлж, мэдээллийн салбарт туршлага солилцохоор болсон байна.

“Өнөө үед мэдээллийн бодит байдал, мэдээллийг өргөнөөр түгээх нь маш чухал. Бид "Спутник"-тэй хамтран ажиллах гэрээ байгуулж байгаадаа баяртай байна. "Спутник" агентлаг, радио болон түүний ажилтнуудад ажлын амжилт, хөгжин дэвжихийг хүсэн ерөөе” гэж Л. Нинжжамц хэллээ.

"Спутник" бол хэдэн арван улс оронд мультмедиа мэдээллийн сүлжээ бүхий мэдээллийн агентлаг, радио юм. Тус агентлаг 30 гаруй хэл дээр гардаг цахим хуудсууд, аналог болон тоон радио нэвтрүүлэг, гар утасны аппликэйшн, нийгмийн сүлжээний хуудас зэргээс бүрддэг байна. "Спутник"-ийн мэдээ 24 цагийн турш англи, араб, испани, хятад хэл дээр нийтлэгддэг ажээ.  
О.Барс 


 


Монгол брэнд