top banner
Шуурхай мэдээ

Багийн Засаг дарга нар статистикийн сургалтад хамрагдлаа


2017-05-17 16:22:36
Зураг
Орхон/МОНЦАМЭ/  Үндэсний Статистикийн хорооноос баг, хорооны Засаг дарга, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан сургалтыг орон даяар зохион байгуулж байна. Аймгийн Статистикийн хэлтэс дээрх ажлын хүрээнд 24 багийн Засаг дарга, Баян-Өндөр, Жаргалант сумын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Үндэсний Статистикийн хорооны Тамгын газрын дарга Ч.Цэвэгдорж удирдаж багийн ажилтнуудад статистик мэдээлэл хэрхэн бүрдүүлэх талаар мэдээлэл өглөө. Мөн  статистикийн салбар хууль, эрх зүйн орчин, баг, сумдын Засаг дарга, статистикийн асуудал хариуцсан ажилтнуудын гүйцэтгэх үүрэг, Хүн ам, өрхийн мэдээллийн сан, Мал тооллогын мэдээллийн сангийн хэрэглээний талаар ойлголт зэрэг мэдээллийг өглөө.
Мөн энэ үеэр аймгийн Статистикийн хэлтсийн хоёр ажилтан салбарын шагналыг хүртсэн юм. 
Б.Оюун-Эрдэнэ

Сурталчилгаа
Монгол брэнд