top banner

“Щелкунчик” балетын сургуулийн бүжигчид шилдгээр тодров


2017-05-17 16:43:30
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн бүжигчид болон сонирхогчдын дунд зохиогддог “Номадик баллет II” уралдааны шилдгүүд тодорлоо. 

Энэхүү уралдаан нь сонгодог ба модерн бүжгийг түгээн дэлгэрүүлж, ирээдүйн бүжигчид болон үзэгчдийг бэлдэх зорилготой.  

Уралдааныг 5-20 насныхны дунд мэргэжлийн, сонирхогчдын, модерн бүжгийн гэсэн ангиллаар явуулсан юм. Нийт 120 гаруй бүжигчин өрсөлдсөнөөс “Шелкунчик”  балетын сургуулийн сурагчид хоёр дахь жилдээ хамгийн олон медаль хүртэж, монголын анхны балетчдын нэг Ж.Алимаахүүгийн нэрэмжит цомын эзэн боллоо. Мөн тус сургуулийн багш Б.Номин-Эрдэнэ шилдэг багшаар тодорсон юм.

Тус уралдааныг  “Nomadic ballet production” зохион байгуулж, УДБЭТ дэмжин ажиллав.
Ж.Болор

Монгол брэнд