top banner

Богдын Хайстайн Лаврингийн ээдрээт түүхийг гэрэл зургаар харуулна


2017-05-17 17:33:16
Зураг
Олон улсын музейн өдөр маргааш тохионо. Эл өдрийг тохиолдуулан Богд хааны ордон музей “Богдын Хайстайн Лаврин ба ээдрээт түүх” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ.
 
Энэ үеэр Богд хааны 4 ордны нэг болох Хайстайн Лаврин буюу Улаан ордны тухай ээдрээт түүхийг хөндөх юм.
  
Энэхүү Лаврин нь VIII Богд Жавзандамба хутагтын үед XIX зууны эцэс XX зууны эхэн үед Туул голын сав газар өндгөн сүргийн бэлчээр нутагт байгуулагдсан зуны ордон юм. Эрдэнийн далай баян сүм буюу ард олны дунд Хайстай Лаврин, Хайлаастайн ордон гэх зэргээр нэрлэгддэг байсан уг ордон нь Богд Хааныг жанч халтал ихээхэн өргөжин тэлсээр байсан ажээ. Богд хаан 1924 онд жанч халснаар уг ордныг тухайн үеийн Намын дээд сургуулийн харьяанд шилжүүлсэн бөгөөд ихэнх барилгууд нь үгүй болжээ.
 
Тус үзэсгэлэнгээс тус ордны өнгөрсөн түүх, төрх хийгээд өнөө цагт хэрхэн оршин байгааг харах боломжтой.
 
Ж.Болор


Монгол брэнд