top banner

Халдваргүйтгэлийн аян 70 хувьтай дуусав


2017-05-17 21:23:18
Зураг

Төв /МОНЦАМЭ/ “Халдваргүйтгэлийн сарын аян”-аар 164,6 мянган метр квадрат талбайн 961 хашаа байр, худаг ус, булаг шандыг халдваргүйжүүлж, аян 70 хувьтай явагдаж дуусав.

Аймгийн Засаг даргын захирамжийн дагуу ХХААГ-ын Мал эмнэлэг, үржлийн тасгаас мал амьтны гоц халдварт, халдварт өвчний халдварыг таслан зогсоох, бууруулах, байгаль орчны аюулгүй байдлыг хангах, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 15-аас “Халдваргүйтгэлийн сарын аян”-ыг орон нутагт зохион байгуулсан юм.

Энэ хүрээнд сумдын багийн дарга, мэргэжилтэн, сумдын малчин, хувийн мал эмнэлгийн нэгжүүд хамтарсан 2700 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан малчны хотонд буй халдварын голомтыг бууруулах, устгах, халдваргүйжүүлэх ажил хийжээ.

Гэхдээ энэ аяны үеэр ариутгалын бодис хүрэлцээгүй аж. Иймд нэмэлт шаардлагатай концентраци өндөр таван тонн хлорын шохой нэмж авах хүсэлтээ холбогдох байгууллагад уламжилсан байгаа гэж ХХАА-н газрын Мал эмнэлэг, үржлийн тасгаас мэдээлэв.

 

Т.Есүхэйтөмөр


Монгол брэнд