top banner

"Аваргууд" сургуулийн нөхцлийг сайжруулахаа засаг дарга амлав


2017-05-17 22:41:18
Зураг
Хөвсгөл/МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд Мөрөн сумын төрөлжсөн сургалттай спортын "Аваргууд" сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр сургуулийн багш, сурагчид өөрсдийн өмнө сургуулийн онцлогийн талаар танилцуулж цаашид анхаарах шаардлагатай байгаа асуудлуудыг ч хэлж байлаа.
Тус сургуулийн хичээлийн байр олон жил болсон хуучин байранд хичээллэдэг учраас ариун цэврийн асуудал хүнд байна. Тухайлбал гар угаах өрөө, стандартын бие засах газар хамгийн чухал байгааг хэлж байна.
Засаг дарга Л.Ганболд “Хичээлийн шинэ байрыг одоохондоо шийдвэрлэх боломжгүй ч эхний ээлжинд гар угаах өрөө болон ариун цэврийн өрөөний асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгнө. Хоймор нутгаа дуурсгаж чадсан Д.Дамдин, Ч.Бээжин, Ж.Цэвээнравдан гэсэн аваргын өлгийн нутагт буй спортын төрөлжсөн сургууль нь дээрх аваргууд шиг олон шилдэг тив, дэлхийн аваргууд төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэдгийг хэлж байлаа.
 
Б.Гантуяа 

Монгол брэнд