top banner

300 гаруй үйлчин бүсгүй ур чадвараараа өрсөлдөв


2017-05-17 22:49:33
Зураг
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймагт УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Монгол үйлдвэрлэв төрийн бус байгууллагатай  хамтран "Уран үйлчин" аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа зохион байгуулж хоймор нутгийн 300 бүсгүй ур чадвараараа өрсөлдөв.
Бүсгүйчүүдэд материалыг нь өгч хүссэн загвар, хийцээрээ монгол цамц оёх даалгавар өгч шалгаруулсан байна. Хөвсгөл аймгийн аварга үйлчнээр Д.Оюунчимэг шалгарч 500 мянган төгрөг батламж алтан медаль, Жүки оёдлын машины эзэн боллоо.
Монгол уламжлалыг үе дамжуулан авч явж байгаа үйлчин эмэгтэйчүүдээ урамшуулах, тэдний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх монгол дээл хувцсыг урладаг эдгээр оёдолчдыг олон нийтэд таниулан сурталчлах цаашид нэгтгэж жижиг аж ахуйн нэгж болгон үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад орон нутагт ямар боломж нөөц байгааг судлах зорилгтойгоор тус уралдааныг зохион байгуулжээ. “Уран үйлчин-2017” тэмцээний бүх оролцогчид “Уран үйлчин” цол тэмдэгийг хүртсэн бөгөөд шалгарсан үйлчид бүс болон улсын тэмцээнд оролцох эрхтэй болжээ.
Б.Гантуяа 

Монгол брэнд