top banner
Шуурхай мэдээ

Энэ онд 956 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгнө


2017-05-18 00:19:59
Зураг
Төв /МОНЦАМЭ/. Төв аймагт энэ жил өдрөөр 12-р ангийн 856 сурагч, өнгөрсөн оны эчнээ болон дүйцсэн хэлбэрээр 100 орчим төгсөгчид нэмэгдэж нийт 956 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад орно.
 
Элсэлтийн ерөнхий шалгалт зуравдугаар сарын 14-нөөс 18-ны хооронд зохион байгуулагдаж долоодугаар сарын нэгэнд хариу гарна. Их дээд сургуульд элсэгчдийн босго оноо 400 буюу түүнээс дээш байж дараагийн их, дээд сургуульд элсэнэ гэж аймгийн БСУГ-аас мэдээлэв.
 
Энэ жилийн ЭЕШ-ын онцлог бол шалгуулагч бүр өөрийн и-мэйл хаягтай байхаас гадна ЭЕШ-ын монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад шалгуулагчдын сонсоод ойлгох даалгавруудыг нэмж оруулсан аж.
 
Түүнчлэн ЭЕШ-ыг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулах зорилгоор шалгалтын анги танхимуудад хяналтын камер, сүлжээ сарниулагч, утас болон металл илрүүлэгч, сонсох төхөөрөмж зэргийг суурилуулсан байна.

 

Т.Есүхэйтөмөр


Сурталчилгаа
Монгол брэнд