top banner

Тавдугаар сарын 18-нд болох үйл явдал


2017-05-18 08:49:18
Зураг
УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт "Тээврийн салбар дахь хэмжил" сэдэвт семинар Авто тээврийн үндэсний төвд болно.

09.30 цагт ХААИС-ийн Эрдмийн Зөвлөлийн танхимд “Тэжээл үйлдвэрлэл, Зах зээл” 
хэлэлцүүлэг болно.

10.00 цагт Цагдаагийн байгууллагын Нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болно.

10.00 цагт Монгол-Япон төвд Нийслэлийн Хөдөлмөр Эрхлэлтийн газар болон МУИС-ийн Оюутны холбоо, бүрэлдэхүүн сургуулиуд хамтран “JOB FAIR 2017” өдөрлөг зохион байгуулна.

11.00 цагт Төрийн ордонд УИХ-ын гишүүн С.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д МАХН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

12.00 цагт Үлэг гүрвэлийн төв музейд “Дунд төмөрлөгийн эрин” үзэсгэлэнгийн нээлт болно.

12.00 цагт Залуучуудын хөдөлмөрийн төв биржээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Төгсөгч-2017" хөдөлмөрийн яармаг МЗХ-ны гадна талбайд болно.

14.00 цагт Цагдаагийн байгууллагын ахлагч бүрэлдэхүүний улсын хэмжээний сургалт зөвлөгөөний нээлтийн ёслол, шагнал гардуулах үйл ажиллагаа СТӨ-нд болно.

“Олон улсын музейн өдөр”-ийн хүрээнд

10.00 цагт Монголын Үндэсний музейн гадна талбайд: Олон улсын музейн өдрийн нээлтийн ёслол, “Нээлттэй ярилцъя” Чөлөөт индэр ажиллана.

11.00 цагт Төрийн түүхийн музейд “Монголчуудын байлдан дагууллын талаарх зарим маргаантай асуудлууд” сэдэвт арга хэмжээ болно.

11.00 цагт Монголын уран зургийн галерейд Сонсголын бэрхшээлтэй 29-р сургуулийн сурагчдад Монголын Уран Зургийн Галерейн шилдэг бүтээлүүдэд дохионы хэлээр тайлбар хийнэ.

14.00 цагт Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Догшидын аврал” үзэсгэлэн, Олон нийтэд зориулсан Бадмаараг сургуулийн 60 сурагчдыг хамруулсан флашмоб бүжгийн үзүүлбэр болно.


Монгол брэнд