top banner
Шуурхай мэдээ

Ойрын өдрүүдэд шороон шуурга шуурна


2017-05-18 09:15:48
Зураг

Төв /МОНЦАМЭ/. Ойрын хоногуудад шороон шуурга шуурч, нутгийн хойд хэсгээр зарим газраар хур тунадас орж, сэрүүсэхийг Төв аймгийн УЦУОША-аас анхааруулж байна.

Төв аймгийн нутгаар 18-19-нд нутгийн хойд хэсгээр, 20-21-нд зарим газраар бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй. Салхи 18-19-нд ихэнх нутгаар 7-12 метр секунд, зарим газраар 16-18 метр секунд, түр зуур 20-22 метр секунд хүрч шороон шуурга шуурна.  

18-19-нд бага зэрэг сэрүүсч, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 1-6 хэмийн хүйтэн, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 13-18 хэмийн дулаан байна. Харин хугацааны эхээр нийт нутгаар дулааран өдөртөө халах төлөвтэй байна гэж аймгийн УЦУОША-ны Цаг агаарын мэдээний синоптик инженер О.Оюунцэцэг хэлэв.

 

Т.Есүхэйтөмөр


Сурталчилгаа
Монгол брэнд