top banner
Шуурхай мэдээ

Хүүхдийн урлагийн "Яргуй" наадамд 300 шахам хүүхэд оролцлоо


2017-05-18 10:14:40
Зураг

Төв /МОНЦАМЭ/. Жилээс жилд хүрээгээ тэлж байгаа хүүхдийн урлагийн  “Яргуй” наадамд аймгийн 23 сумын 296 хүүхэд оролцлоо.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд “Яргуй-2017” хүүхдийн урлагийн наадам 26 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Оролцогчдын авьяас чадвар урд жилүүдийнхээсээ нэмэгдэж байгааг ГБХЗХГ-ын Хүүхэд залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Ганхуяг онцолж хэлсэн юм. 

Хүүхдүүдийн авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Яргуй” урлагийн наадмын цэцэрлэгийн насны “Хамтлаг бүжиг”-ийн төрөлд тэргүүн байрыг Заамар сумын оролцогчид хүртсэн бол “Гоцлол бүжиг”-ийн төрөлд тэргүүн байрыг Зуунмод сумын “Бүжинхэн” цэцэрлэгийн оролцогч М.Тэргэлсаран эзлэв.
 
Ерөнхий боловсролын сургуулийн 6-12-р ангийн гоцлол дууны төрөлд тэргүүн байрыг Зуунмод сумын “Хүмүүн” Цогцолбор сургуулийн оролцогч Ж.Сумъябазар, “Язгуур урлаг”-ийн төрөлд тэргүүн байрыг ХЦС-ийн “Бөртэ” хамтлаг, “Хөгжим”-ийн төрөлд тэргүүн байрыг Зуунмод сумын тавдугаар сургуулийн Г.Барсболд нар тус тус эзэлж урлагийн наадмын шилдгүүд боллоо. 

 

Т.Есүхэйтөмөр


Монгол брэнд