top banner

Ойн хортны судалгаа хийнэ


2017-05-18 11:18:49
Зураг
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт “Байгаль орчин тогтвортой хөгжлийн санаачлага” төрийн бус байгууллага энэ жил 100000 га талбайд ойн хортны судалгааны ажлыг хийнэ.
Байгаль хамгаалах сангийн 9,9 сая төгрөгийн хөрөнгөөр 9 сумын ойд энэ судалгааг хийж гүйцэтгэхээр гэрээ байгуулжээ.
Ойн сан бүхий Бүрэгхангай Хишиг-Өндөр, Орхон, Сайхан зэрэг сумын ойн нөөцөд судалгааг хийж, ойн хортон шавьжны тархалт, нүүдлийн байдлыг тодорхойлох юм байна.
Тус аймагт Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр сүүлийн 3 жилд ойн хортны судалгааны ажлыг 850 шахам мянган га талбайд, хортон шавжтай тэмцэх ажлыг 95,9 мянган га-д  хийж гүйцэтгэжээ.
М.Батжаргал

Монгол брэнд