top banner
Шуурхай мэдээ

Гурван сумын 300 га талбайг ойжуулна


2017-05-18 11:23:51
Зураг
Булган /МОНЦАМЭ/Булган аймагт энэ жил байгаль хамгаалах сангийн хөрөнгөөр Хишиг-Өндөр, Хутаг-Өндөр, Сэлэнгэ суманд 300 га талбайд ойжуулалт хийхээр болжээ.
-Ойжуулалтыг “БУЦС” нөхөрлөл 66,0 сая төгрөгөөр Хишиг-Өндөр сумын Нарийны ам, “Хөвөнтөн ой” ХХК 60,0 төгрөгөөр Сэлэнгэ сумын Баруун голын эхэнд тус бүр 100 га талбайд хийнэ. “Ойн таксаци” ХХК 68,9 сая төгрөгөөр Хутаг-Өндөр сумын Тахилт, Шар хавтгай гэдэг газар тус бүр 50 га, нийт 100 га талбайг ойжуулна. Энэ жил аймгийн хэмжээгээр нийт 300 га талбайд ойжуулалт хийж гүйцэтгэхээр тус тус гэрээ байгууллаа гэж аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн М.Угтахбаяр ярьлаа.
Сүүлийн гурван жилд ойжуулалтын ажлыг 1425 га, “Ногоон хэрэм”-ийн туслах зурвасны ажлыг 87 га талбайд тус тус хийж, амьдралтын 65-97 хувьтай хүлээн авсан байна.
Тус аймагт аймгийн ИТХ-аар батлагдсан “Нийтийн эзэмшлийн талбайд мод бут тарьсан иргэн, аж ахуй нэгж байгууллага”-ыг урамшуулах журмын дагуу 9 иргэн, 1 аж ахуй нэгжийн тарьсан 42110 модыг хүлээн авч 11,7 сая төгрөгийн урамшуулал олгожээ.
М.Батжаргал

Сурталчилгаа
Монгол брэнд