top banner
Шуурхай мэдээ

Тайвантай боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр хамтарч ажиллана


2017-05-18 11:24:55
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Монгол-Тайваний бизнес хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих “100 инженер” хөтөлбөр манай улсад энэ онд хэрэгжихээс Дархан-Уул аймгаас 30 оюутанг шалгаруулж тус хөтөлбөрт хамруулахаар болжээ. Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат, Тайванийн Чиен Күо Технологийн их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийн захирал, доктор Эдвард Чени, тус сургуулийн шадар декан Вү Цүи Хуа, “Монгол-Тайваний Бизнес эрхлэгчдийн Хөгжлийн сан”-гийн тэргүүн Б.Энхгэрэл нартай уулзалт хийв.
Уулзалтаар "30 инженер" хөтөлбөрийн танилцуулга болон  тухайн сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах, шалгуур үзүүлэлтийн талаар ярилцлаа. Мөн Дархан-Уул аймгийн “Аж үйлдвэрийн парк”-ийн үйл ажиллагаанд техник, технологийн дэмжлэг үзүүлэх, тус аймаг дахь Их дээд сургуулиудад программ хангамж, үйлдвэрлэлийн автоматжуулалтын чиглэлээр багш оюутнуудад сургалт явуулах, орон нутгийн үйлдвэрүүдийн ажил үйлдвэрлэлтэй танилцаж тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд өндөр технологийн шийдэл нэвтрүүлэх боломжийг судлах талаар талууд санал нэгдэж эрүүл мэнд, боловсролын салбарт сурга
лт, эмчилгээ оношлогооны хэрэгслээр дэмжиж ажиллахаар тохиролцлоо.
Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинбат: “Эх орныхоо ирээдүйн хөгжилд хувь нэмрээ оруулах инженер, нарийн мэргэжлийн боловсон хүчинг аймагтаа бэлтгэх зорилтын хүрээнд тус сургуультай хамтарч ажиллах санал биеллээ олж байна. Насны ангиллын хувьд 18-35 гэж заагаад ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчид, Дархан хотын томоохон үйлдвэр аж ахуй нэгжийн нарийн мэргэжилтнүүд хамрагдах боломжтой. Тэтгэлэгт хамрагдах оюутнууд сургуулиа төгсөөд төрөлх хотдоо сурсан мэдсэнээ зориулж тодорхой хугацаанд ажиллах гэрээг ч хийгдэнэ. Тайваний “Чиен Күо” технологийн их сургуульд залуус хоёр үе шаттай нийт дөрвөн жил суралцана. Ирэх сарын 30 гэхэд т
этгэлэгт хамрагдах 30 оюутны нэрсийг эцсийн байдлаар  байдлаар Тайваний их сургуульд хүргэх юм” гэв. 
                                                                                                                                                                                                                                                  Б.Норовсамбуу
 

Монгол брэнд