top banner

Монгол Улсын Ерөнхий сайд Хятадын төв телевизэд ярилцлага өглөө


2017-05-18 11:43:53
Зураг
БЭЭЖИН. /CCTVnet/.  Монголын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат саяхан Бээжинд болсон “Бүс ба зам”олон улсын хамтын ажиллагааны форумын үеэр Хятадын төв телевиз болох CCTV-д ярилцлага өглөө. Тэрбээр дэлхийн улс төр, эдийн засгийн өнөөгийн байдалд “Бүс ба зам” санаачилга нь маш гүн гүнзгий ач холбогдолтой гэдгийг дурдлаа.

Монголын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ, олон улсын улс төр, эдийн засгийн байдал хөгжил, өөрчлөлтийн үедээ ороод байна, энэ нь бидний хамтдаа хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн зорилтод асар том сорилт болж байна.

Дэлхий даяар улс төр, эдийн засгийн маш хүнд нөхцөлтэй тулгарч байна, ийм нөхцөлд БНХАУ-ын дарга Си Жиньпин ”Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлэн тавьсан ба энэ нь улс орнуудын харилцан ашигтай, хамтран хожих, хамтдаа хөгжин дэвжихэд чухал нөлөөтэй юм.

Хятад улсын анх удаа санаачилсан “Бүс ба зам”олон улсын хамтын ажиллагааны форумын үеэр 29 орны төр засгийн тэргүүн нар нэг дор цугларсны дээр НҮБ, Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын байгууллагууд идэвхтэй оролцлоо.  Ингэснээр “Бүс ба зам” санаачилга нь олон улсын маш чухал үйл хэрэг , дэлхийн хөгжлийн бэлгэ тэмдэг болж, дэлхийн бүх хүмүүст үр өгөөжөө түгээж байгааг харуулж байна.

Монголын Ерөнхий сайд цааш нь хэлэхдээ "Хятад улсын дарга Си Жинпин дарга “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг олон орон оролцсон найрал дуу хэмээн тодорхойлсон. Энэ утгаараа Монгол Улс ч гэсэн мөн адил өөрийн үндэсний зэмсэг /өөрийн хөгжлийн онцлогийг харгалзан/ болох “Хөгжлийн зам”-ыг дэвшүүлсэн" гэлээ.  

Монгол Улс ч мөн адил энэхүү найрал дуунд өөрийн гэсэн дуу хоолойг гаргах болно. “Бүс ба зам” санаачилга нь бүх улс орнуудад харилцан зөвлөлдөх явцад яриа өрнүүлэх боломжийг олгож байгаа ба энэхүү яриа хэлэлцээ нь зөвхөн нэг бүс нутгаар хязгаарлагдахгүй харин бүхэл бүтэн дэлхий нийтийг хамрах болно. Иймээс дэлхийн бүх улс  орны ард түмэн уг санаачилгыг  дэмжиж, “Бүс ба зам” санаачилгын үр өгөөжийг хүртэхийг хүлээж байна. “Бүс ба зам” санаачилгын бүтээн байгуулалтын явцад хамтын ажиллагаа нь өгөөжөө өгч, хөгжлийн зорилтоо биелүүлэхэд бидэнд тус дөхөм болно гэж найдаж байна.

Б.Мөнхтуул 

Монгол брэнд