top banner
Шуурхай мэдээ

Автомашингүй бүсийг бий болголоо


2017-05-18 13:09:59
Зураг

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын түүхт 60 жилийн ойн хүрээнд 60 бүтээлч ажил өрнүүлж байна. Тэгвэл ойн хүрээнд Оготнот булаг орчмын бүст иргэд аюулгүй, цэвэр орчинд аялж зугаалах боломжийг бүрдүүлэн тус хэсэгт тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөнийг хязгаарлаж, хойд болон баруун талд нь автомашины зогсоолыг шийдэж өгчээ.

Өмнө нь Баянхонгор сумын Огтонот булаг хавиар тээврийн хэрэгсэл чөлөөтэй нэвтэрч, булаг орчмын ногоон зүлэг талбайг санаатай болон санаандгүй эвдэж сүйтгэдэг байсан байна. Мөн Баянхонгор сумын ЗДТГ-аас "Байгальдаа аялаж, зугаалчихаад хогоо буцаагаад авч яван, төвлөрсөн цэгт хаяж байя. Зөв зуршлыг төлөвшүүлье" хэмээн давалгааг үүсгэж буй аж. Олон нийтийн цахим сүлжээнд өрнүүлж буй тус аянд нэгдсэн хүмүүс аялал зугаалгынхаа дараа хогоо хэрхэн шийдсэн талаараа гэрэл зургаар баримтжуулан, бусаддаа түгээж, үлгэрлэх байдлаар үргэлжлэх аж.
                                                                                                                        Б.Мөнхзул


Сурталчилгаа
Монгол брэнд