top banner
Шуурхай мэдээ

Сонгуулийн хорооны гишүүдийг сургалтад хамруулж байна


2017-05-18 13:22:24
Зураг

Өмнөговь /МОНЦАМЭ/ Монгол Улсын ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах сонгуулийн хорооны гишүүдэд сургалт явуулж байна.

Сонгуулийг зөрчил маргаангүй зохион байгуулах зорилгоор өнөөдөр сонгуулийн хорооны гишүүдээ "Сонгуулийн үйл ажиллагааны зохион байгуулалт" сургалт семинарт хамруулж байгаа ажээ.
Сонгуулийг зохион байгуулахтай холбоотой сонгуулийн байгууллагын ажлын зохион байгуулалт, хуралдааны дэг, гишүүний ёс зүйн дүрэм, үйл ажиллагааны эдийн засаг, хууль зүйн баталгаа, сонгуулийн хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага, сонгуулийн гомдол маргааныг хянан шийдвэрлэх, зар сурталчилгааны талаарх хууль тогтоомжийн зохицуулалт, санал авах байр бэлтгэх, зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах зэрэг чухал сэдвүүдийг энэхүү сургалтаараа явуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2017 оны 6 дугаар сарын 26-нд болно. Өмнөговь аймгийн хэмжээнд урьдчилсан байдлаар нийт 41798 сонгогч санал өгөхөөр бүртгэлтэй байгаа юм. Одоогийн байдлаар аймаг сумын сонгуулийн хороонд 114 төрийн албан хаагчийг томилон ажиллаж байна. Хуулийн байгууллагуудыг нэмэхээр сонгуулийн хороонд ажиллаж байгаа хүмүүсийн тоо өөр болно гэж сонгуулийн хорооноос мэдээлж байна.  

Д.Мишигсүрэн



Сурталчилгаа
Монгол брэнд