top banner
Шуурхай мэдээ

Хурдан хээр азарганы хөшөөг босголоо


2017-05-18 14:04:19
Зураг

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын төвд аймгийн алдарч уяач Ж.Жамбал агсны хурдан хээр азарганы хөшөөг босголоо. Ханбогд сумын Гавилууд багийн уугуул, улсын аварга малчин, аймгийн алдарт уяач Жаалдүүгийн Жамбал агсны нэрэмжит "Зүүн бүс-2017" хурдан морины уралдааны үеэр энэхүү хөшөөг босгосон байна.
Уг азарга нь 
сумандаа 5 түрүүлж 6 айрагдсан бол зэргэлдээ сумдын наадамд 7 удаа түрүүлж, 5 удаа айрагдсан хурдан хүлэг ажээ.  Ж.Жамбал агсны үр хүүхдүүд энэхүү наадамд зориулан Хурдан хээр азарганы хөшөөг босгож уяач, хүлэг хёорыг алдаршуулсан байна. 

Нутаг усныхаа нэрийг дуурсгасан аймгийн алдарт уяач Ж.Жамбал агсан нийтдээ 45 түрүү, 50 удаа айргийн 5-д хурдан хүлгүүдээ хурдлуулсан бахархам амжилтын эзэн аж. Энэхүү Өмнөговь аймгийн "Зүүн бүс-2017" хурдан морины уралдаанд 8 аймгийн 17 сумаас 400 гаруй хурдан хүлгүүд ирж тоосоо өргөжээ.

Д.Мишигсүрэн



Сурталчилгаа
Монгол брэнд