top banner
Шуурхай мэдээ

Шинэ Зеландын эрдэмтэд газар дор халуун усны асар их нөөц байгааг илрүүлжээ


2017-05-18 15:09:15
Зураг
СИДНЕЙ./TASS/. Шинэ Зеландын Өмнөд арал дахь Уэстлэнд үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нутаг дэвсгэрт шинэ төхөөрөмж суурилуулах ажлыг гүйцэтгэж байсан сейсмологичид /чичирхийлэл судлаач/ санамсаргүйгээр нэгэн чухал нээлт хийжээ.

Шинэ төхөөрөмжиндөө тохиргоо хийх явцад харьцангуй бага гүнд цельсийн 100 градусын хэмтэй их хэмжээний халуун усны нөөц байгааг илрүүлжээ. Энэ ус нь өндөр даралтанд байдаг учраас ууршдаггүй аж. Шинэ Зеландын эрдэмтдийн нээлтийн талаар “Nature” сэтгүүлд бичсэн байна.

Альпын хагарлын дагуу орших районуудад хийсэн удаа дараагийн судалгаагаар арлын дор асар их хэмжээний халуун усны нөөц орд байгааг илрүүлжээ. “Ус хэдий чинээ их гүнд байнаа төдийчинээ усны халууны хэм нь өндөр байдаг.  Дэлхий дээр ойролцоогоор 3 км-ийн гүнд цельсийн 100 градусын халуун устай газар цөөнгүй бий. Альпын хагарлын доорх усны хэм 630 м-ийн гүнд 100 градуст хүрч байгаа юм. Газрын дорх халуун усны нөөц нь гол төлөв галт уулнаас холгүй байдаг бол энэ тохиолдолд ойр хавьд галт уул байхгүй” гэж судалгаанд оролцогчдын нэг Викториагийн их сургуулийн профессор Руперт Сазерленд ярилаа.

Тэрбээр усны илэрсэн нөөцийг эрчим хүчний гидротермаль эх үүсвэр болгон ашиглах ихээхэн боломж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн боловч энэ усыг хэрхэн ашиглах, энэ нь газар хөдлөх эрсдлийг нэмэгдүүлэх хөнөөлтэй эсэхийг тогтоохын тулд нарийвчилсан судалгаа явуулах шаардлагатай гэдгийг онцлон дурджээ.
 
О.Барс 

 

 


Сурталчилгаа
Монгол брэнд