top banner
Шуурхай мэдээ

Д.Трампыг тойрсон дуулианы улмаас дэлхийн баячууд 35 тэрбум доллароо алджээ


2017-05-18 15:56:19
Зураг
НЬЮ-ЙОРК./TASS/. Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааг тойрсон дуулиан шуугиан дэгдсэний дараа лхагва гарагт  АНУ-ын хөрөнгийн зах зээл дээр уналт болж, үүний улмаас дэлхийн хамгийн баян 500 хүний нийт хөрөнгийн хэмжээ 35 тэрбум доллароор багасчээ. Үүнийг “Bloomberg” агентлагаас гаргадаг чансаанд гарч буй өөрчлөлтүүд харуулж байгаа юм.

Дэлхийн хамгийн баян хүн болох Билл Гейтс 1 тэрбум орчим доллароо алджээ, учир нь программ хангамжийн Microsoft компанийнх нь хувьцааны ханш 2 хувиар унасан байна. “Bloomberg”-ийн үнэлгээгээр Б.Гейтсийн хөрөнгө чинээ 86,6 тэрбум доллароор хэмжигдэж байгаа аж.

Харин интернет худалдааны “Amazon” компанийн захирал Жеффри Безос 1,7 тэрбум доллароо алдлаа. Учир нь тус компанийн хувьцааны ханш 2,2 хувиар буурснаар Ж.Безосын нийт хөрөнгийн хэмжээ 81,9 тэрбум доллар болж багассан байна.

Испанийн нэхмэлийн “Inditex” концерн, Zara Amancio брэндийг үндэслэгч Ортега 355 сая доллароо алдсанаар түүний хөрөнгө чинээ 83,2 тэрбум доллар болж буурчээ. Гэсэн хэдий ч Ортега дэлхийн хамгийн баян чинээлэг хүмүүсийн жагсаалтанд Безосыг гүйцэн хоёрдугаарт жагсах болжээ.

Facebook компанийг үндэслэгч Марк Цукерберг 2 тэрбум доллароор "ядуурсан" бөгөөд Facebook-ийн хувьцаа 3,3 хувиар унаснаар түүний нийт хөрөнгийн хэмжээ 62,3 тэрбум доллар болж дундарчээ.

“Bloomberg”-ийн хамгийн сүүлд гаргасан үнэлгээгээр, дэлхийн хамгийн баян чинээлэг хүмүүсийн нийт хөрөнгийн хэмжээ ойролцоогоор 4,9 их наяд доллар болж байна.
О.Барс 

 

 

 

 


Сурталчилгаа
Монгол брэнд