top banner

Хүүхдийн баяраар “Хүүхдийн ертөнц” бүжгийн тоглолттой


2017-05-18 16:27:15
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний Урлагийн Их Театр /ҮУИТ/-ын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг албаны уран бүтээлчид “Хүүхдийн ертөнц” бүжгийн тоглолтоо зургадугаар сарын 01-нд хүүхэд багачуудад зориулан тоглохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна. 

Тус тоглолтыг Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын урлаг, гоо зүйн боловсролыг нэмэгдүүлэх, үндэсний урлагаа дэмжих, Ардын бүжгийн өв соёлыг таниулан сурталчлах зорилгоор “Их театр-Бидний өв” уриан дор зохион байгуулах юм.

Хүүхдэд зориулсан энэхүү тоглолт нь монголын театр, урлагийн үе, үеийн шилдэг бүжиг дэглээчийн хүүхдэд зориулсан ардын бүжгийн цоморлиг юм.

Тухайлбал, Хүүхэлдэй, Өвөөгийн гутал, Ботгочин, Эмээгийн сургаал, Бойтог, Загасчин, “Нарны домог” бүжгийн жүжгийн хүүхдийн таван баатар, Эмээгийн шээзгий, 12 жилийн бүжиг, Баян ходоод, Дэггүй найзууд, Найздаа туслая, Гурван хүний буриад, Илбэчин, Гаанс зэрэг бүжгээс гадна “Цуутын цагаагч гүү” монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн, адал явдалт, сургамжит түүхийг өгүүлсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжиг, зөрүүд, бардам, их зантай эрх цэнхэр ишигний хөгжилтэй түүх адал явдлыг өгүүлсэн “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт жүжгийн хэсгээс тоглоно.

Ж.Болор


Монгол брэнд