top banner
Шуурхай мэдээ

“Росатом” корпораци хурдан нейтроны хамгийн том судалгааны реакторыг бүтээнэ


2017-05-18 16:49:11
Зураг
ВОЛГОДОНСК./TASS/. "Росатом" корпорацийн бүтцэд багтдаг “Атоммаш” завод 2018 оны эцэс гэхэд дэлхийд хамгийн өндөр хүчин чадалтайд тооцогдох хурдан нейтроны судалгааны реакторын /MBIR/ их биеийг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ажээ. Энэ тухай сэтгүүлчдэд “Атоммаш”-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Виталий Шишов мэдээлжээ.

“Энэ бол олон зориулалттай судалгааны реактор юм. Бид аль болох ойрын хугацаанд үйлдвэрлэх зорилт тавьж байгаа. 2018 он гэхэд бид уг реакторыг ачаалж эхэлсэн байх ёстой” гэж Шишов ярилаа.

MBIR реакторыг Димитровград хотод барьж байгаа аж. Уг реактор нь цөмийн эрчим хүчний технологийн суурь /платформ/ болох ёстой юм. Энэ платформ нь цөмийн түлшний битүү мөчлөгт шилжих үйл явцад үндэслэдэг байна.

Энэхүү реакторын төхөөрөмжийн онцлог нь дулааныг реактороос гаднах орчин руу дамжуулах гурван контурт схем юм. Нэгдүгээр болон хоёрдугаар контурын дулаан зөөгч болгон натрийг ашигладаг бол гуравдугаар контурыг дулаан зөөгчөөр усыг ашигладаг байна. Реакторын дулааны хүчин чадал нь 150 МВт, ашиглалтын хугацаа нь 50 жил ажээ.
О.Барс 

 

 




Сурталчилгаа
Монгол брэнд