top banner
Шуурхай мэдээ

Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн үнэлгээг хийж эхэллээ


2017-05-18 17:03:24
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ДЭМБ-аас Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн үнэлгээг дахин хийж эхэллээ.

Монгол Улсад 2002 оны есдүгээр сард дархлаажуулалтын өргөтгөсөн хөтөлбөрийн үнэлгээг хийснээс хойш дахин үнэлгээ хийгээгүй байсан юм. Иймд Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн үнэлгээг ДЭМБ-ын боловсруулсан аргачлалын дагуу 2017 оны тавдугаар сард хийхээр төлөвлөсөн бөгөөд үнэлгээг үндэсний түвшинд /ХӨСҮТ, Нийслэлийн эрүүл мэндийн газарт/, аймаг дүүргийн түвшинд /сонгогдсон 4 аймаг, Улаанбаатар хотын 4 дүүрэгт/, өрх сумын түвшинд тус тус хийх юм.

Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн үнэлгээний багийг ахлан, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллахаар ДЭМБ-ын зөвлөх Эрик Лаурэнт, дархлаажуулалтын санхүүгийн тогтвортой байдлыг үнэлэхээр ДЭМБ-ын зөвлөх Давид Сулабэридз, Хуан Хао Хиан нар тавдугаар сарын 18-ны өдрөөс ажилдаа оржээ.

Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн Үндэсний түвшний үнэлгээг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын үйл ажиллагаатай танилцсанаар эхэлж байна.
 
Д.Өлзий

Сурталчилгаа
Монгол брэнд