top banner

Олон улсын сансрын станцын тойрог замын өндрийг 350 м-ээр нэмэгдүүлжээ


2017-05-18 17:04:27
Зураг
МОСКВА. /TASS/. Олон улсын сансрын станцын /ОУСС/ тойрог замын дундаж өндрийг нэмэгдүүлэх маневр хийсэн гэж тус станцыг хянах төв мэдэгдлээ.

Тус төвийн мэдэгдсэнээр, Москвагийн цагаар тавдугаар сарын 18-нд шилжих шөнийн 00:35 цагт маневрыг хийж дуусгажээ. Энэ ажил 13 секунд үргэлжилсэн байна.

ОУСС-ын нислэгийн тойрог замын дундаж өндрийг 350 м-ээр нэмэгдүүлэн 405.1 км болгожээ.

Ирэх сарын эхээр “Союз-МС-03" сансрын хөлөг газардахад тохиромжтой нөхцлийг бүрдүүлэхийн тулд тойрог замын өндрийг нэмэгдүүлсэн байна.
Г.Доржханд
 
 



Монгол брэнд