top banner
Шуурхай мэдээ

“Хөгжим бол ялгуун” анхдугаар уралдаан болов


2017-05-18 17:22:27
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, Залуучуудын хөгжлийн газар, “Энэрэл цогцолбор” сургууль, “Хааны хүүхдүүд” цэцэрлэг хамтарч "Хөгжим бол Ялгуун" аймгийн хөгжмийн анхдугаар уралдааныг зохион байгуулж явуулав.
Уралдаанд цэцэрлэгийн насанд өөрийн сонгосон хөгжмөөр, ерөнхий боловсролын сургуулийнг насныхан төгөлдөр хуур, морин хуур төрлөөр нийт 150 хүүхэд оролцож, 90 гаруй хүүхдийг шагнаж урамшууллаа. “Шилдэг багш”-аар тавдугаар цэцэрлэгийн дуу хөгжмийн багш н.Дэлгэрмаа, “Дархан Морин хуур” төвийн багш Д.Ууганжаргал,“Бяцхан моцарт” сургалтын төвийн төгөлдөр хуурын багш И.Балжинням нар шалгарчээ.
                                                                                                                                                 Б.Норовсамбуу

Сурталчилгаа
Монгол брэнд