top banner

Цахим тоглоомын дөрвөн газрын үйл ажиллагааг зогсоожээ


2017-05-18 17:24:18
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Тус аймгийн ЗДТГ-т иргэд санал хүсэлтээ ирүүлдэг 7037-1212 дугаарын утсанд ирүүлсэн хүсэлтийн дагуу аймгийн Цагдаагийн газраас эрхлэн энэ оны дөрөв, тавдугаар сард Дархан сумын нутагт ажилладаг цахим тоглоомын газруудад хоёр удаа шалгалт хийжээ.
Шалгалтаар тус суманд ажилладаг 12 цахим тоглоомын газар, таван интернет кафе, Шарын гол сумын нэг цахим тоглоомын газар хамрагдаж дөрвөн зөрчлийг илрүүлж бүртгэлийн хугацаа дууссан дөрвөн цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зогсоож Захиргааны Хариуцлагын Тухай Хуулийн 42.2-д зааснаар 114 мянган төгрөгөөр торгосон байна.
Аймгийн Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх: “Бид иргэдийнхээ санал хүсэлтээ ирүүлэх боломжийг бүрдүүлж ЗДТГ-ын байрандаа нээлттэй утас ажиллуулж заавал өөрийн биеэр аймагт ирэхгүйгээр санал хүсэлтээ хэлэх боломжийг нь бүрдүүлсэн. Мөн аймгийн ЗДТГ-т орж ирсэн иргэдэд үйлчлэхээр “Угтах үйлчилгээ”-г нээгээд ажидллаж байна. Нэгэнт л ирсэн санал хүсэлт болгоныг бид барагдуулж хариуг нь тухайн иргэдэд эргэж мэдээлдэг системд шилжээд ажиллаж байна” гэлээ. 
                                                                                                                                                    Б.Норовсамбуу
 

Монгол брэнд