top banner

“Хоггүй хотын төлөө” уриалга гаргав


2017-05-18 17:25:36
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/ Дархан-Уул аймгийн “Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Миний гэр-Манай байр” хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын нийтийн зориулалттай зарим орон сууцны хорооллын дунд шинээр хийсэн 17 ширхэг хогийн сав байрлуулав.
Тэдгээр хогийн савуудыг тухайн оршин суугчдаас ирсэн хүсэлтийн дагуу хог хамгийн их хуримтлагддаг цэгүүдийн судалгааг хотын Захирагчийн алба, тус сумын багийн арван төв, Нийтийн аж ахуй, Үйлчилгээний газар, 14 СӨХ хамтарч гаргасан байна.
Хотын Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх: “Бид Дархан хотын оршин суугчдын хүсэлтийн дагуу эхний ээлжийн 17-н ширхэг хогийн савыг орон сууцны байруудын өмнөх талбайд байршууллаа. Өмнө нь байсан хогийн савууд багтаамж багатай учир хурдан дүүрч гадуур нь асгарч хотын өнгө үзэмжид сөрөг нөлөөтэй байсан. Мөн оршин суугчид хогоо энэхүү хогийн саванд хийж байх ёстой. Тиймээс “Хоггүй хотын төлөө” гэсэн уриалгад нэгдэхийг Дархан хотын оршин суугчдад хандаж манай Захирагчийн албанаас уриалж байна” гэлээ.
                                                                                                                                                  Б.Норовсамбуу

Монгол брэнд