top banner
Шуурхай мэдээ

Цахим сүлжээгээр сумдын эмнэлэгтэй шууд харьцаж, эмчилгээ хийж байна


2017-05-18 18:22:26
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймагт “Цахим эрүүл мэнд” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, эрүүл мэндийн байгууллагуудыг цахим сүлжээнд бүрэн холболоо.
Энэ  хөтөлбөрийн хүрээнд Завханы эрүүл мэндийн байгууллагуудыг цахим сүлжээнд бүрэн холбох ажлыг эхлүүлж 24 сумын Эрүүл мэндийн төвүүд G-mobile харилцаа холбооны сүлжээг үйл ажиллагаандаа ашиглаж эхлээд байна. Энэхүү сүлжээгээр дамжуулан хөдөө сумдын эрүүл мэндийн төвүүд аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй шууд холбогдож зөвлөгөө авдаг ажээ. Түүнчлэн шаардлагатай тохиолдолд шууд эмчилгээ зөвлөгөөг аймгийн Нэгдсэн эмнэлгээс удирдан ажилладаг болсон байна.  Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасаг болон мэс заслын өрөөг камержуулж зөвлөх эмч болон үйлчлүүлэгчийн ар гэрийнхэн хагалгааны явцыг ажиглах боломжтой болжээ. Он гарсаар 17 хагалгааны явцыг 60 орчим иргэн ажигласан байна.
Б.Мягмарсүрэн

Сурталчилгаа
Монгол брэнд