top banner
Шуурхай мэдээ

Завханмандалын бөөрний рашаан сувилал гурван улиралд үйлчлүүлэгч хүлээн авна


2017-05-18 18:23:33
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Завханмандал сумын бөөрний рашаан сувилалд он гарсаар 84 иргэн эмчлүүлж сувилуулжээ.
Энэхүү сувиллын газар нь анх зөвхөн зуны улиралд үйл ажиллагаа явуулдаг байсан бол өдгөө жилийн гурван улиралд үйлчлүүлэгчдээ хүлээн авдаг болжээ. Ийнхүү орон нутгийн төсвийн 35 сая төгрөгийн санхүүжилтээр  Завханмандал суманд 10 ортой бөөрний сувиллыг шинээр байгуулсан нь жил бүр үр дүнгээ өгч байна. 
Өнгөрсөн онд  гэхэд сумын бөөрний сувилалд 60 гаруй амрагчийг хүлээн авч үйлчилгээ үзүүлжээ. Дашрамд Завхан аймаг 2015 оноос аймгийнхаа рашаан сувиллын газруудын үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах олон талын ажил хийж эхэлжээ. Тухайлбал Баянзүрх, Зартын рашаан сувиллын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангаад байна.
Б.Мягмарсүрэн 

Монгол брэнд