top banner
Шуурхай мэдээ

Эцэг эхчүүд хүүхдийн тоглоомын талбайг засварлав


2017-05-18 19:49:23
Зураг

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Заамар сумын  эцэг эхчүүд өнгөрсөн долоо хоногт “Инээмсэглэл” цэцэрлэгийн гадна тоглоомын талбайг засварлав.

Төв аймгийн Заамар сумын “Инээмсэглэл” цэцэрлэгийн Ц.Батцэцэг багштай “Нархан” бүлгийн хүүхдүүдийн эцэг эхчүүд санаачлан өнгөрсөн долоо хоногт гарын доорх материалаар 18 ширхэг тоглоом, цэцгийн мандал зэргийг хийсэн байна. Хүүхдүүдийн тоглоомын талбай сайжруулах ажилд 18 эцэг эх оролцож, будаг, багс зэрэг материалд 200 мянган төгрөгийг зарцуулсан аж. Харин бусад хэрэгслийг өөрсдийн ар гэрээсээ цуглуулсан байна.

Хүүхдүүд шинэхэн тоглоомуудтай болгосондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бөгөөд эцэг эхчүүд ч энэхүү ажлыг бусад эцэг эхчүүд үргэлжлүүлэхийг уриалсан юм.

Т.Есүхэйтөмөр

Сурталчилгаа
Монгол брэнд