top banner

Сумаа хоггүй байлгах ажлыг сар бүр хийхээр болжээ


2017-05-18 20:09:13
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас хүнс тэжээлийн хөтөлбөрт хамрагдсан өрхийн иргэдтэйгээ хамтран сумаа хоггүй байлгах ажлыг хийхээр болжээ.
Тус сумын хэмжээнд хүнс, тэжээлийн хөтөлбөрт хамрагдсан нийт 16 өрх байдаг аж. Эдгээр өрхийн гишүүдийн дунд байгаа хөдөлмөрийн насны иргэдтэй хамтран сумын төвийнхөө 2, 3-р багийн нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэж байхаар болсон байна. Энэхүү сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа тус ажлыг сар бүрийн 25-ны өдөр тогтмол зохион байгуулах гэнэ. Сумынхаа цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэх санаа агуулсан уг ажлын эхлэл амжилттай болсон байна.    
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд