top banner
Шуурхай мэдээ

Мод тарих ажил үргэлжилж байна


2017-05-18 22:03:59
Зураг

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймагт бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагаа долоо хоног үргэлжилж байна. Энэ хугацаанд аймгийн хэмжээнд 147 өрх хашаандаа 786 мод, албан газар байгууллагын орчин, цэцэрлэгт хүрээлэн, төгөлд 2249 мод тарьжээ.
Мөн 393.5 м2 талбайг зүлэгжүүлж, 408 м2 талбайд мандлын цэцэг суулгажээ. Аймгийн дүнгээр 2688 мод, 3613 бут сөөг, нийт 7300 гаруй мод тарьсан дүн гарсан байна. Энэ ажилд 3344 иргэн, 162 байгуулага, аж ахуйн нэгж оролцож нэг сая есөн зуун хорин мянган төгрөг зарцуулжээ.
Халиун сумд 2 га-д 800 мод төслөөр суулгасан гэнэ. Тарьсан мод бутаа арчилж хамгаалах, усалж ургуулж тордох хариуцсан эзэнтэй болгосон нь энэ хаврын мод тарих ажлын онцлог байлаа.

                                                                                                                           Ш.Цоодол


Сурталчилгаа
Монгол брэнд