top banner
Шуурхай мэдээ

Мэргэжилтнүүд мэдлэгээ нэмлээ


2017-05-19 00:44:29
Зураг
Төв /МОНЦАМЭ/.  Төв аймгийн ХХААГ, БНСУ-ын Канвон мужийн ХАА-н технологийн хүрээлэнтэй хамтран хоёр өдрийн турш сургалт зохион байгуулж, хүнсний ногоог хэрхэн зөв тариалах онолын мэдлэг олгож, үргэлжлүүлэн хүлэмжид зөв тариалах практик зөвлөгөө мэргэжилтнүүдэд өгч, сертификат олголоо гэж Үр тариа, төмс хүнсний ногоо хариуцсан мэргэжилтэн Ц.Алимантуяа хэлэв.
 
Хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдийн чадвар дээшилснээр орон нутгийн иргэдэд хүлэмжин дотор улаан лооль, өргөст хэмх зэрэг нарийн ногоо тарьж ургуулах цогц ойлголт өгөх боломжтой болж байгаа юм.
 
Хөдөө аж ахуйн чадварлаг мэргэжилтэн бэлтгэх сургалтад аймгийн 27 сумын 60 хөдөө аж ахуйн мэргэжилтэн, 10 өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид оролцсон бөгөөд монгол хөрсөнд чанартай эрүүл хүнсийг тарьж ургуулах зөв мэдлэгтэй болсон юм.

 

Т.Есүхэйтөмөр


Монгол брэнд