top banner
Шуурхай мэдээ

Улаанбаатарт 18-20 хэм дулаан


2017-05-19 06:45:16
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсэг болон төвийн зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно.

Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төв болон зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр  25-30 градус, говийн нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 18-20 градус дулаан байна.
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 37 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Монгол брэнд