top banner

БНХАУ шатамхай мөсний олборлолтыг амжилттай туршлаа


2017-05-19 07:01:00
Зураг
Бээжин/МОНЦАМЭ/ БНХАУ Өмнөд Хятадын тэнгист шатамхай мөс олборлох туршилтыг амжилттай хийсэн талаар тус улсын Газар нутаг, байгалийн нөөцийн яамнаас энэ сарын 18-ны өдөр мэдээллээ.
 
Ингэснээр БНХАУ нь энэхүү туршилтыг амжилттай хийсэн анхны улс болж байгаа юм. Шатамхай мөс нь ихэнх тохиолдолд мөстэй адилгүй, байгалийн хий болон шаварны холимог байдалтай байдаг аж. Энэ удаагийн туршилтаар шаварлаг төрлийн малтмал олборлосон байна.

БНХАУ-ын шатамхай мөсний нөөц маш их бөгөөд урьдчилсан судалгаагаар 80 тэрбум тонн нөөц тогтоогджээ

Энэ талаар БНХАУ-ын Газар нутаг, байгалийн нөөцийн яамны Газарзүй судалгааны газрын дэд дарга Ли Жин Фа ярихдаа “Бид хэрэглэж болохуйц, нөөц ихтэй энэ төрөл рүү чиглэж ажлаа эхэлсэн. Хэдийгээр энэ нь олборлоход маш төвөгтэй малтмал боловч үр дүн нь асар их юм. Бид дараагийн ээлжинд энэхүү газрын ойролцоох 2-3 газарт өөр өөр төрлийн малтмалын туршилтын ажил явуулна.2030 оноос өмнө эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлын суурийг тавихаар төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

 Бээжин хот А.Анхбаяр



Монгол брэнд