top banner
Шуурхай мэдээ

Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна


2017-05-19 08:07:40
Зураг
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар  хүчтэй салхи шуургатай байх тул гал түймрийн болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
 
2017 оны 05 дугаар сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын баруун хэсэг болон төвийн зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төв болон зүүн аймгуудын нутгаар зүүн хойноос, говийн аймгуудын нутгаар зүүн өмнөөс секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 7-12 хэм, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр  25-30 хэм, говийн нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 15-20 хэм дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 18-20 хэм дулаан байна.

Сурталчилгаа
Монгол брэнд