top banner

Маргааш “Автомашингүй өдөр”


2017-05-19 08:58:15
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын бохирдлыг бууруулах, бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих зорилго бүхий “Автомашингүй өдөр” маргааш буюу энэ сарын 20-нд тохионо.

Энэ өдөр 08.00-18.00 цагийн хооронд Жанжин Д.Сүхбаатарын талбай, Сөүл, Чоймбол, Самбуу, Анкарагийн гудамжийн хөдөлгөөнийг хязгаарлах юм. Мөн Сүхбаатарын, Их сургуулийн, Бээжингийн, Залуучуудын, Чагдаржавын, Элчингийн, Олимпийн гудамж болон Энхтайваны өргөн чөлөөний хөдөлгөөнийг хязгаарлана. Дээрх замуудад бүх нийтийн хамарсан “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн болох юм.

Мөн өдөр “Бөмбөгөр, “Шонхор зах”, “Хүчит шонхор”, “Нарантуул”, “И март”, “Дүнжингарав” “Өгөөмөр” зэрэг томоохон зах, худалдааны төвүүд амрах юм. Зах, худалдааны төвүүд маргаашийн ажлаа ирэх долоо хоногт шилжүүлнэ. “Нарантуул” зах маргааш амраад ирэх долоо хоног буюу мягмар гарагт ажиллана.
Ч.Ариунболд

Монгол брэнд